Хяналт-шинжилгээ үнэлгээний мэргэжилтнүүд сургалтад хамрагдлаа

IMG_0177

Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор шинэчлэгдэн батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын танилцуулах сургалт 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр АЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулагдав.

Сургалтыг Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хууль, эрх зүйн хэлтэс, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсүүд хамтран  зохион байгуулсан бөгөөд аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний 22 агентлаг, 14 сумын Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдлаа.

IMG_0168

Уг журам нь Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд баримтлах гол баримт бичиг бөгөөд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид тулгуурлан боловсруулсан бөгөөд үнэлж дүгнэх аргачлалыг боловсронгуй болгосон, хүлээх хариуцлагыг тодорхойлсноороо өмнө нь мөрдөгдөж байсан журмаас давуу болсон онцлогтой юм.

Тус сургалт нь “Хяналт-шинжилгээ, үнэлгээний онол, арга зүй”, “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журмын танилцуулга”, “Хууль тогтоомж,  тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнахад анхаарах зарим асуудал”, “Хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнг танилцуулах нь” сэдвүүдийн хүрээнд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

IMG_0175

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *