Цэрэгжилт, спортын “Дөл” тоглолт зохион байгуулагдлаа

IMG_0162

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Монгол Улсынхаа тусгаар тогтнол, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, цэрэг эх оронч хүмүүжил олгох, бие бялдар сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэх, батлан хамгаалах хууль тогтоомж, зэвсэгт хүчний үйл ажиллагааг суртачлах, таниулах зорилготой ЦЭРЭГЖИЛТ СПОРТЫН “ДӨЛ” тоглолт 2017 оны 05 дугаар сарын 09-нд Тусгаар тогтнолын талбайд эхэллээ.

IMG_0122
Энэ жилээс эхлэн “Дөл” тоглолтыг анхны улсын аварга шалгаруулах “Шонхор” тэмцээний аварга багийн дасгалжуулагч багш Б.Баярсайхан агсаны нэрэмжит болгон зохион байгуулж байна. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, Б.Баярсайхан агсаны гэр бүл, “Шонхор” тэмцээний анхны улсын аварга багаар шалгарч байсан 1987 оны баг тамирчид нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Энэ үеэр “Шонхор” тэмцээний анхны улсын аваргаар шалгарч байсан 1987 оны баг тамирчид тухайн үед тэмцээнд оролцож байх үеийн видео бичлэг, дурсгалын зургийг аймгийн ЗДТГ-ын цэргийн штабын дарга хошууч О.Ганзоригт гардуулан өглөө.

IMG_0116Тэмцээнд аймгийн төвийн ЕБС-ын зургаан сургууль, Баяндун сумын ЕБС-ийн сурагчид нийт 7 баг оролцож байна. Оролцож буй тамирчид  Батлан хамгаалах хууль тогтоомжоор  хууль эрх зүйн сорилын шалгалт өгөх, жагсаалч тасаг шалгаруулах, цэргийн 16 тоот дасгал, Эмнэлгийн анхны тусламжийн норматив, Тасгийн захирагч нарын дунд тэмцээн, Буухиа тэмцээн, Цогцолбор дасгал, урлагийн номер, ханын сонин гэсэн төрлүүдээр өрсөлдөх юм. 
Дорнод аймгийн зохион байгуулагдаж байгаа “Дөл” тоглолтоос шалгарсан нэг баг 2017 оны 09 дүгээр сард зохион байгуулагдах улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм.

Есөн төрлөөр явагдсан “Дөл” тоглолтод  1-р байрыг 11-р сургууль “Элит-11” баг, Хоёрдугаар байранд Улсын тэргүүний 1-р сургууль “Соёмбо” баг, Гуравдугаар байранд Хан-Уул цогцолбор сургуулийн “Хилчин” баг, Тусгай байрыг сумаас зорин ирж оролцсон Баяндун сумын ЕБС-ын “Улз” баг тус тус эзэллээ.


IMG_0143 IMG_0129 IMG_0163 IMG_0130

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *