“Гэр бүлийн үнэ цэнэ” чуулган зохион байгуулагдлаа

IMG_0073

Орон нутгийн гэр бүлийн амьдралын чанарт бүх нийтийн анхаарлыг хандуулах, эцэг эхийг үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, үнэт зүйлс, үнэ цэнийн талаарх ухамсар, хандлагыг төлөвшүүлэх замаар хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчныг бүрдүүлэхэд нөлөөлөх зорилготой “Гэр бүлийн үнэ цэнэ” чуулганыг Дорнод аймагт гурав дахь жилдээ 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хөгжимт драмын театр зохион байгууллаа. Чуулганы үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо. Чуулганы нээлтийн өмнө “Аз жаргалтай гэр бүл” өртөөчилсөн үйл ажиллагаа  зохион байгуулагдсан юм. Гэр бүл, хүүхэд залуучуудын асуудлаарх хууль эрх зүйн орчин үйлчилгээ, “Гэр бүлийн үнэ цэнэ-Харилцаа хандлага”, “Угийн бичиг-Удмын түүх”, “Гэр бүлийн аз жаргалыг хэрхэн бүтээх бэ?” зэрэг сэдэвээр илтгэлүүд тавьсан юм.

IMG_0081 IMG_0058

Чуулганд 13 сумын Засаг дарга, эрүүл мэндийн төв, сумын нийгмийн ажилтан сургуулийн нийгмийн ажилтан, хэсгийн төлөөлөгч, сумдаас 2 залуу гэр бүлийн төлөөлөл нийт 120 орчим төлөөлөгчид,  аймгийн Засаг даргын дэргэдэх 22 агентлаг, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд, Дорнод их сургууль, Политекникийн коллеж, МСҮТөв, Хөгжимт драмын театр, Төв номын сан, Музей, Зэвсэгт хүчний 327 дугаар ангий, Хилийн цэргийн 0132 дугаар ангий, Прокурор, Шүүх байгууллагын болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, оюутан залуусын төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй, ажил хөдөлмөр эрхлээгүй иргэд, малчин тариаланч залуу, дунд ахмад насны гэр бүлийн төлөөлөл зэрэг нийт 333 хүн оролцож байна. IMG_0087 IMG_0100 IMG_0088 IMG_0104

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *