2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Засаг даргын санаачлагаар аймгийн БСУГазар хамтран “БОЛОВСРОЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2017” үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Үзэсгэлэн нь ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх, их, дээд сургууль, коллежид элсэгчдэд шалгалтад бүртгүүлэхэд нь шаардлагатай зүйл, заавруудын талаар танилцуулах, сурталчлах зорилготой юм

18222153_1504194052952151_4596984952353441043_n
Үзэсгэлэн экспод Улаанбаатар хотын Санхүү, эдийн засгийн дээд сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль төрийн болон хувийн хэвшлийн  11 их, дээд сургууль, Дорнод аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа Дорнод Их сургууль, Политекникийн коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон аж ахуй нэгж байгууллагууд оролцож, үйл ажиллагаа, сургалтаа танилцуулсан бөгөөд ЕБС-ийн төгсөх сурагчид болон эцэг эхчүүд хүрэлцэн ирж сонирхож буй мэдээллээ авч байлаа.

18301379_1504194046285485_8297741024577934882_n

18341907_1504194089618814_6082009413936909802_n

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *