“Эрүүл нийгэм-Таны оролцоо” сарын аян эхэллээ

IMG_0160

“Архигүй амьдрал” хөтөлбөрийн хүрээнд өсвөр үе, залуусыг архи, согтууруулах ундаа, хорт зуршлаас сэргийлэх зорилготой “Эрүүл нийгэм-таны оролцоо” аяны нээлтийг 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дорнод Политехник коллежийн Эко хотхонд зохион байгууллаа.

18222487_1907350069477185_7254885246323482911_nАяны нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Алтансүх, аймгийн Засаг даргын дэргэдэх газар, хэлтсийн хамт олон, ЕБС, төрийн болон хувийн хэвшлийн спорт, соёл урлаг, оюун ухаан хөгжүүлэх, танин мэдэхүйн клуб, дугуйлангийн төлөөлөл, иргэд олон нийт оролцлоо.

18238705_1907349056143953_6480920796466057191_o

Нээлтийн үеэр аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл:

-         …”Архигүй амьдрал” хөтөлбөрийн хүрээнд архи, согтууруулах ундаа, хорт зуршлын хор нөлөөг хүүхэд, залууст ойлгуулах, архины хамааралтай хүмүүсийг албадан болон сэтгэл заслын аргаар эмчлэх, соён гэгээрүүлэх, архинд донтох өвчнөө анагааж амьдралын зөв хэвшилд төлөвшиж чадсан иргэдийг дэмжих, тэдгээр сайн жишээг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр үр дүнтэй ажлуудыг зохион байгуулан ажиллаж байгаа. Тухайлбал, 400 орчим иргэн архи, согтууруулах ундааны эсрэг эмчилгээ хийлгэж, 80 орчим хувь нь эрүүлжсэн. Архинаас татгалзсан, хөдөлмөр эрхлэх хүсэлтэй 58 иргэнийг байнгын болон түр ажлын байраар хангасан, 4 өрхөд 10.5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. “Архигүй амьдрал” кабинетаар 200 орчим иргэнд үнэ төлбөргүй эмчилгээ хийсэн, албандан эмчилгээнд 32 иргэнийг хамруулан хорт зуршлаас салгасан зэрэг олон ажлыг дурдаж болно.

Энэ удаагийн “Эрүүл нийгэм-таны оролцоо” аяны гол зорилго нь Дорнод нутгийн ирээдүй болсон хүүхэд, залуус, өсвөр үеийнхэнийг архи, согтууруулах ундаа, хорт зуршлаас сэргийлэн, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, өөрийгөө хөгжүүлэн, ирээдүйн эрүүл ээж, аавууд болох цаашлаад орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах зөв төлөвшилтэй иргэн болон хүмүүжихэд нөлөөллийн ажил зохион байгуулах юм гэдгийг онцлов.

18301510_1907349122810613_5997591435900285515_n

Нийгэмдээ эерэг давалгааг үүсгэн иргэн бүр өөрчлөлтийг өөрөөсөө хийж орчиндоо нөлөөлөн спортоор хичээллэж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэн амьдарлын зөв хэвшлийг дадал болгон эрүүл нийгмийг бий болгохын тулд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа спорт, соёл урлаг, танин мэдэхүй, оюун ухаан сэтгэхүйг хөгжүүлэх төрийн болоод хувийн хэвшлийн нийт секц, дугайлан, клуб, сургалтууд энэ үеэр үйл ажиллагаагаа сурталчлан танилцуулав.

2017 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлэх аяны хүрээнд аймгийн хэмжээнд архидан согтуурахтай тэмцэх урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийт төр захиргааны байгууллагуудын албан хаагчдын дунд ажил мэргэжлийн болон эрдэм шинжилгээний хурал, илтгэлийн тэмцээн, АСК тэмцээн, архинаас гарах сайн дурын болон албадан эмчилгээнд хамрагдан архинаас татгалзсан иргэдийг төрийн болон нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулах замаар тэдний хөгжил оролцоонд дэмжлэг үзүүлэх, Сумдын ЗДТГ-ын архины хамааралтай иргэдийг “Архигүй амьдрал” зөвлөгөө өгөх кабинет болон архидалтын эсрэг НҮТББ-тай хамтран сайн дурын эмчилгээнд хамруулах зэрэг олон ажлыг зохион байгуулах юм.

18301543_1907349809477211_8382783484542558256_n

 

18221672_1907350276143831_2051837587825571767_n 18221617_1907350189477173_4687853243370365576_n 18222575_1907349959477196_3536653250833957697_n 18199429_1907349799477212_3317332401157853863_n 18301262_1907349816143877_6572305014096955730_n 18268121_1907349186143940_6336025665433330432_n

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *