Дорнод аймгийн Сурын холбооны 2017 оны нээлтийн харваа эхэллээ

18275069_1504979999574782_1883141701128672189_n

2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Чойбалсан хотын Сурын талбайд Дорнод аймгийн Сурын холбооны 2017 оны нээлтийн харваа эхэллээ. Тус үйл ажиллагааг нээж Дорнод аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Сурын холбооны тэргүүн Ч.Ганбат үг хэлж нийт харваачдынхаа энэ жилийн тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсч, холбооны үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хийв. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал, аймгийн Засаг даргын дэргэдэх Биеийн тамир, спортын газрын дарга, аймгийн Бөхийн холбооны тэргүүн Б.Чимэддорж, аймгийн Сурын холбооны тэргүүлэгч, аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн дарга Д.Энхбаатар, Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний газрын дарга Н.Мөнхгэрэл, Татварын хэлтсийн дарга С.Бямбарагчаа, аймгийн Морин спорт, уяачдын холбооны нарийн бичгийн дарга Б.Батсайхан, Монголын үндэсний радиогийн орон нутаг дахь сурвалжлагч Л.Хэрээ болон баг харваачид, орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарын төсөөллүүд оролцлоо.

18222388_1504979946241454_7610288459569853405_nДорнод аймгийн Алтан гадас одонт Дорнод Хөгжимт Драмын Театр-ын залуу дуучин Болдбаатар нийт харваачиддаа амжилт хүсч ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Нээлтийн үйл ажиллагаанд оролцсон аймгийн Засаг даргын орлогч бөгөөд Дорнод аймгийн Сурын холбооны тэргүүн Ч.Ганбат болон хэлтэс агентлагийн удирдлагууд ахмад харваачиддаа хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *