Аймгийн Засаг даргын санаачилгаар зохион байгуулж буй “Эрүүл нийгэм-Таны оролцоо” аян нэг сарын хугацаанд зохион байгуулагдана. Дорнод аймгийн минь хөгжлийн тулгуур, хойч үе болсон хүүхэд, залуучууд минь чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, өөрийгөө эрүүлээр хөгжүүлж, аймгийн орон нутгийхаа хөгжилд хувь нэмэр оруулахын зэрэгцээ ирээдүйн эрүүл ээж, аавуудыг бий болох боломжийг бүрдүүлэх, тэрхүү сэдлийг олон нийтэд төрүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын санаачилгаар “Эрүүл нийгэм-таны оролцоо” аяны нээлт 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 11:40 цагт Дорнод Политехник коллежийн спорт цогцолборт болно.

Нээлтэд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа спорт, соёл урлаг, танин мэдэхүй, оюун ухаан сэргэхүйг хөгүүлэх төрийн болоод хувийн хэвшлийн нийт секц, дугуйлан, клуб, сургалтуудыг сурталчлах ажлыг зохион байгуулах болно. Та өөрийгөө хөгжүүлэх чиглэлээр, чөлөөт цагаа зөв боловсон өнгөруулэх хамгийн зөв сонголтыг хийгээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *