Монгол улс даяар “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг 2017.05.05-ны өдрийн 14.00 цагт зохион байгуулах ба манай аймаг Биеийн тамир спортын газарт зохион байгуулахтай холбогдуулан агентлаг, аж ахуйн нэгж, албан байгууллага, ард иргэд та бүхэн өргөнөөр оролцоно уу.

“ ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ ” хөтөлбөрийн нээлтийн үеэр:
• 40- 46 насны иргэдэд ”С“ хепатитийн вирүсийн шинжилгээ хийх
• Цусны даралт үзэх
• Биеийн жингийн индекс тодорхойлох
• Өглөөний цайны амталгаа
• Эрүүл мэндийн боловсрол олгох, сургалт сурталчилгааны материал түгээх зэрэг үйл ажиллагаа явагдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *