Монгол улсад ҮЭ-ийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100-н жил Үндэсний төв байгуулагдсаны 90 жилийг угтаж, Дорнод аймгийн ҮЭ-ийн холбооноос олон ажлыг зохион байгуулан ажиллаж байна. 2017 оны 04 дүгээр сарын 29,30-ны өдрүүдэд гар бөмбөг, ширээний теннисний тэмцээн, 2017 оны 05 дугаар сарын 01-нд ҮЭ-ээс “Залуучуудын чуулган”-ыг зохион байгууллаа.  Чуулганд аймгийн ЗДТГ, Хэрлэн сумын ЗДТГ, ЭМНДХэлтэс, ХХҮГ, Зүүн бүсийн оюутны холбоо, ҮЭ-ийн анхан шатны хороодын дарга, идэвхтэн сонгуультан нар хамрагдаж байна.

IMG_0013

Тус үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцож “Хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал, цаашдын зорилт”, аймаг орон нутгаас залуучуудын асуудлаар хийж хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр авч хэрэгжүүлж байгаа ажлуудаасаа танилцуулж мэдээлэл өгсөн юм.

IMG_0002

Чуулганд мөн хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Оюунтны хөгжил, хөтөлбөрийн танилцуулга, Нийгмийн даатгалын тухай хулийн шинэчилсэн найруулга, Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр, ХАБЭА-ийн тухай хуулийн талаарх мэдээлэлүүдийг холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд танилцуулж мэдээлэл өглөө.

One thought on “Аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос “Хөдөлмөрийн хүний төлөө-100” арга хэмжээг зохион байгуулж байна”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *