Аймгийн Засаг даргын “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах тухай” захирамжаар урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө, зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлав.

Мөн захирамжаар хуурайшилтын зэрэглэлийг тогтоож, иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагад шуурхай мэдээлэх, Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн чиг үүргээр хангаж, олон нийтэд мэдээлэх, нутаг дэвсгэртээ төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллах, зохион байгуулсан ажлыг хагас, бүтэн жилээр тайлагнаж ажиллахыг холбогдох хэлтэс, агентлагийн дарга нарт даалгалаа.

Байгаль, цаг уурын нөхцөл байдал, хүний санамсар, болгоомжгүй байдлын улмаас ой, хээрийн түймэр гарч байгаль экологи, эд хөрөнгө, мал сүрэг, хүний амь нас хүртэл эрсдэж, маш их хэмжээний хор, хохирол учирдаг. Тиймээс хавар, намрын хуурайшилттай, түймрийн аюултай улиралд урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах нь хамгийн чухал юм.

IMG1112_0006

IMG1112_0007

 

IMG1112_0008

IMG1112_0009

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *