ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Биеийн тамир, спортын сайд М.П.Радченко Дорнод аймагт ажлын айлчлал хийлээ

18191598_966944160109281_1651999816_n

Дорнод аймаг, Өвөрбайгалийн хязгаарын хооронд биеийн тамир  спортын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Өвөрбайгалийн хязгаарын Биеийн тамир спортын яамны сайд М.П.Радченко, Өвөрбайгалийн хязгаарын Биеийн тамир, спортын яамны спорт, нийтийг хамарсан тэмцээн зохион байгуулах хэлтсийн дарга Середкин Андрей Константинович тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 4 дүгээр сарын  27-28-ны өдрүүдэд Дорнод аймагт айлчиллаа.

18191318_966946340109063_967307190_n

Тус айлчлалын үеэр Монгол улсын Дорнод аймгийн Биеийн тамир, спортын газар, Оросын Холбооны улсын Өвөрбайгалийн хязгаарын Биеийн тамир, спортын яамны төлөөлөгчдийн хооронд биеийн тамир, спортын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зураг үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал, Биеийн тамирч спортын газрын дарга Б.Чимэддорж, Өвөрбайгалийн хязгаарын Биеийн тамир спортын яамны сайд М.П.Радченко нар оролцлоо. Санамж бичигт хоёр улсад зохион байгуулагдаж буй олон улсын чанартай тэмцээнд хоёр орны тамирчдыг оролцуулах, Монголын дасгалжуулагч багш, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх сургалтыг ОХУ-ын багш нараар хийлгэх боломж болон хоёр орны нутаг дэвсгэр дээр аливаа биеийн тамир, спортын арга хэмжээг хамтран зохион байгуулах асуудлыг хамтран судлан зохион байгуулах зэрэг асуудлуудыг тусгажээ.

18197966_966943436776020_114303614_n

18197262_966943923442638_1371700102_n

 

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *