Дорнодын залуус хөгжлийг дэмжих хөтөлбөртэй боллоо

IMG_0050

Дорнод аймгийн 2016-2025 оны хөгжлийн хэтийн зорилтод “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмад настан зэрэг хүн амын зорилтот бүлэгт чиглэсэн бодлого боловсруулан хэрэгжүүлж, тэдэнд ээлтэй төрийн үйлчилгээг нэмэгдүүлнэ” гэж тусгасан.

Мөн аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичигт тусгагдсаны дагуу “Дорнод аймгийн залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг аймгийн Засаг даргын санаачилгаар боловсруулан,  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 сарын 27-ны өдрийн ээлжит 4 дүгээр хуралдаанаар батлуулав.

Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих “Дорнод аймгийн залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд орон нутгийн залуучуудын хөгжлийг дэмжиж, нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх замаар эрүүл бие бялдартай, эх нутагтаа ажиллаж хөдөлмөрлөх, бүтээлч хариуцлагатай, амьдрах ухааны чадвартай залуу үеийг төлөвшүүлэх юм.

IMG_0059

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *