МУ-ын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү Дорнод аймагт ажиллалаа

IMG_0070

Эрчим хүчний сайд П.Ганхүү, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нар болон албаны төлөөлөгчид Дорнод аймаг дахь салбарын тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх ажлуудтай танилцлаа. Салбарын сайд болон албаны бүрэлдэхүүн Дорнод аймагт болж байгаа эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн зүүн бүсийн уулзалт зөвлөгөөнд оролцсон юм. Зөвлөгөөнд 25 байгууллагын төлөөлөл оролцож, эрчим хүчний үр ашиг, энэ салбарын боловсон хүчний менежментийг хэрхэн сайжруулах, байгаа нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглах, хэмнэлтийг хэрхэн бий болгох тал дээр санал бодлоо солилцож байгаа юм. Өнөөдөр  Эрчим хүчний сайд П.Ганхүү болон албаны төлөөлөгчидтэй аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн ажил хэргийн уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Дорнод аймгийн цаг үеийн асуудлаар танилцуулга хийж, эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлаар санал хүсэлтээ уламжилсан юм.

IMG_0076
IMG_0075

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *