Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнууд сургалтад хамрагдлаа

IMG_0066

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, бусад холбогдох тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, аж ахуйн нэгж байгууллагуудад хяналтын тогтолцоо, ажлын байранд тавигдах аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, нөхцөлийг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн осол зөрчлийг бууруулах зорилгоор  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” сарын аяныг “Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг ажлын байрандаа мөрдөцгөөе” уриан дор 4 дүгээр сарыг дуустал зохион байгуулагдаж байна.

IMG_0057

Өнөөдөр аж ахуй нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй, байдал эрүүл ахуйн ажилтны сургалтыг Политекникийн дээр зохион байгууллаа. Сургалтын үйл ажиллагаанд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн дарга, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл оролцлоо. Сургалтаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Ажил олгогч эздийн гаргадаг алдаа, түүнийг засах арга зам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн хэрэгжилт сэдвүүдээр сургалт явагдлаа. Сургалтад 30 орчим аж ахуй нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй, байдал эрүүл ахуйн ажилтнууд оролцож сургалтад хамрагдсан юм.

IMG_0046

Аяны хүрээнд ХАБЭА-н тухай хуулийг сурталчлах, мэдлэг сорих АХА тэмцээн, зөвлөн туслах ажил, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн ослоор амь нас барагсдын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ, ЕБС-ын сурагчдын дунд гар зургийн уралдаан зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

IMG_0048 IMG_0054

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *