IMG_0041

“Нутгийн хөгжил сум, багаас” сэдэвт Засаг даргын орлогч, багийн Засаг дарга нарын сургалт боллоо

Аймгийн Засаг даргын Тамгын газраас “Нутгийн хөгжил сум, багаас” сэдэвт Засаг даргын орлогч, багийн Засаг дарга нарын сургалтыг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Засаг даргын орлогч Ч.Ганбат, Засаг даргын орлогч Ш.Ёл, Засаг даргын Зөвлөх Бас-Эрдэнэ, аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, болон аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар, 8 багийн Засаг даргын орлогч, 62 багийн Засаг дарга нар оролцлоо.

Нээлтийн үеэр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: Иргэдтэй хамгийн ойр ажиллах төрийн анхан шатны байгууллага бол баг. Багийн Засаг дарга төр засаг, орон нутгийн бодлого шийдвэрийг иргэддээ хүргэх, тэдний төлөө санаа тавин ажиллах чухал үүрэгтэй хүмүүс. Тал хувь нь шинээр сонгогдсон энэ  үед энэхүү сургалтыг зохион байгуулж, багийн Засаг дарга нарыг чадавхжуулж байгаа нь цаг үеэ олсон бөгөөд  Дорнод аймгийн 2016-2025 оны хөгжлийн хэтийн зорилт бодлогын баримт бичгийг хэрхэн хэрэгжүүлэн ажиллах тал дээр анхаарлаа хандуулах нь сургалтын гол ач холбогдол хэмээн онцлов.

IMG_0040

Засаг захиргааны анхан шатны нэгж Багийн удирдлагыг чадавхжуулснаар зохион байгуулалт, хяналтын тогтолцоог нэмэгдүүлж, иргэдийн санал, хүсэлтийг төр, орон нутгийн бодлого шийдвэрт тусгаж, төр-иргэний харилцааг сайжруулах чухал ач холбогдолтой. Дорнод аймаг 14 сум, 66 багтай. Багийн Засаг дарга нарын тухай сонирхолтой статистик мэдээллээс товч хүргэвэл:

  • Эрэгтэй-44, эмэгтэй-22,
  • 23-35 настай 29, 36-50 настай 42, 51-ээс дээш настай 5,
  • 6 удаа сонгогдсон – 1, 5 удаа сонгогдсон 2 байгаа бол анх удаагаа сонгогдон ажиллаж байгаа 34 буюу 51%-ийг эзэлж байна.

Сургалтаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа, Хууль тогтоомжийн хэрэгжилт, Дорнод аймгийн 2016-2025 оны хөгжлийн хэтийн зорилт, шинэчлэгдсэн болон нэмэлт өөрчлөлт орсон хууль, Батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааны талаар холбогдох хэлтэс, агентлагийн дарга нар мэдээлэл, сургалт явуулав.

IMG_0017 IMG_0016 IMG_0015 IMG_0013

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *