IMG_0098

Өвөрбайгалийн хязгаартай нийгмийн салбарын хүрээнд хамтран ажиллах санал уламжлав

ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.М.Федатов тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 20, 21-ний өдрүүдэд Дорнод аймагт албан айлчлал хийж байна.

Албан айлчлалын гол зорилго нь Монгол улсын Дорнод аймаг, Оросын Холбооны Улсын Өвөрбайгалийн хязгаарын хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх юм.

Айлчлалын хүрээнд  ирсэн төлөөлөгчидтэй аймгийн удирдлагууд, холбогдох албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажил хэргийн уулзалтыг өнөөдөр зохион  байгуулав.

IMG_0077

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Дорнод аймгийн нийгмийн салбарын хүрээнд Хүн амын хөдөлмөр эрхлэлт, Нийгмийн халамж, үйлчилгээ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгаалалын чиглэлээр хийж, хэрэгжүүлж буй ажлыг танилцуулан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр хамтран ажиллах талаар хэд хэдэн саналыг уламжлав.

Тухайлбал:

Дорнод аймаг, Өвөрбайгалийн хязгаарын хооронд байгуулах хамтын ажиллагааны төлөвлөгөөнд хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, залуучуудын хөгжил мөн төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх тухай тусгагдсан ажлыг эрчимжүүлэх,

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг эмч, багш, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Чита хтын эрүүл мэндийн байгууллагатай харилцан туршлага судлах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг оношлох, нөхөн сэргээх, эмчилгээ, сувилалын чиглэлээр хамтран ажиллах,

Дорнод аймагт баригдах Нөхөн сэргээх төвийн хүний нөөцийг бэлтгэхэд ОХУ-ын сувилалын сайн туршлагаас судлаж, эмч, сувилагчдыг богино болон урт хугацааны сургалтад хамруулж, хамтран ажиллах зэрэг саналыг тавив.

IMG_0099

ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.М.Федатов манай аймагт З дахь удаагаа хүрэлцэн ирж буй бөгөөд энэ удаад Дорнод аймаг улам ихээр хөгжин цэцэглэж байгааг онцлов.

Өвөрбайгалийн хязгаарын шинэ томилогдсон амбан захирагчийн мөрийн хөтөлбөрт хөрш орнуудын гадаад харилцаа, хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн олон арга хэмжээг тусгажээ. Энэ хүрээнд манай аймгаас тавьж буй саналуудыг хүлээн авч, нөхөн сэргээх засал, өвчлөмтгий хүүхдүүдийн эмчилгээний солилцоо, ажилгүйдлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаа илэрхийлэн, 05 дугаар сарын 09-ний өдрийн өмнө хоёр талын тавьсан саналуудыг боловсруулж, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулна гэдэгт итгэлтэй байгааг дурдав.

IMG_0109

Уулзалтын төгсгөлд ирсэн зочид төлөөлөгчдөд Халхголын дайны ялалтын хөшөөний зургийг дурсгал болгон бэлэглэлээ.

Мөн энэ өдрүүдэд айлчлалын хүрээнд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа сувилал, Уламжлалт анагаах ухааны эмнэлэг, БОЭТ-ийн Сэргээн засах эмчилгээний тасаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, МСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцах юм.

IMG_0130

IMG_0128

IMG_0144

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *