Канадын Мерит төслийг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

IMG_0045

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн 2017 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр Дорнод аймагт хэрэгжих Мерит төслийн удирдагч Синди Фэйр, зөвлөх Марк Бертранд болон албаны бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уулзалтын үеэр төслийн арга зүй, ажлаас хүлээгдэж буй үр дүнгийн талаар танилцуулга хийв.

MERIT төслийн зорилго нь төрийн байгууллагуудын менежментийг сайжруулах замаар олборлох салбарын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэх явдал юм.

Тус төсөл 2022 оны хүртэл 6 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд зөвлөн туслах, дадлагажуулах, сургалт семинар зохион байгуулах, техникийн болон практик зөвлөмжөөр хангах, мэдээлэл солилцох, уурхайн нөлөөлөлд өртсөн нутгийн иргэдийг Канадын солилцооны хөтөлбөрт хамруулах зэргээр аймаг болон сумын захиргааны ажилтнууд, нутгийн иргэдийн мэдлэг, чадавхыг нэмэгдүүлнэ. Аймгуудад тавьсан шалгуур үзүүлэлтээр Дорнод аймаг тэнцэж анх удаа орон нутагт хэрэгжиж буй төсөл юм.

IMG_0012

Канад Улсын Гадаад хэргийн яамнаас санхүүжүүлж буй “Монгол Улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь” (MERIT) төсөл нь төрийн байгууллагууд болон орон нутгийн иргэдээс бүрдсэн бүлгүүдийн чадавхыг олборлох салбарыг үр дүнтэй удирдах чиглэлээр хөгжүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийг сэргээж, тогтвортой өсөлт бий болгоход 2016-2022 онд хувь нэмэр оруулж ажиллана.

IMG_0017
МЕRIT нь Канадын мэргэжлийн үйлчилгээний байгууллага (КМҮБ) болон Канадын Дэлхийн их сургуулиудын үйлчилгээ (КДИСҮ) гэх Канадын хоёр төрийн бус байгууллагын консорциум бөгөөд төсөл хэрэгжсэнээр Дорнод  аймагт Уул уурхай дахь төрийн байгууллагууд иргэний нийгмийн байгууллагууд болон орон нутгийн холбоодын үр дүнтэй хамтын ажиллагааг бэхжих юм.

IMG_0040

 

 

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *