“Залуучуудын утга учиртай оролцоог хангах нь” сургалт зохион байгуулагдлаа

17952813_962013377267269_5547188268836259860_n

Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Улаанбаатар хотын “Иргэний боловсрол” төрийн бус байгууллагатай хамтран “ЗАЛУУЧУУДЫН УТГА УЧИРТАЙ ОРОЛЦООГ ХАНГАХ НЬ ” 2 өдрийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал нар оролцлоо.

17904164_1407847942599772_2875121320748669164_nТус сургалт нь Залуучуудын хөгжлийн асуудлаар үүрэг хүлээгчид болон орон нутгийн залуучуудын хөгжил, утга учиртай оролцооны талаарх залуучуудын ойлголтыг нэмэгдүүлэх, орон нутгийн болон үндэсний бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээнд залуучуудын оролцоог хангах чадварыг дээшлүүлэх, төр төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой бөгөөд уг сургалтанд залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл, төрийн байгууллагын залуучууд, иргэдийн хурлын төлөөлөгчид, ажилтнууд зэрэг залуучуудын төлөөлөл хамрагдсан юм.

17951709_1407847939266439_8459666563930535451_n 17992185_1407848032599763_4435992003911032155_n

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *