“Хаврын уянга-2017″ бүжгийн спортын тэмцээн амжилттай боллоо

17903725_1474322675975979_6990071012037178588_n

Монгол улсын Засгийн газраас соёл, урлаг боловсролын талаар баримталж буй бодлого, аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн  Эдийн засаг нийгмийг  хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэл, “Хүүхдийн хөгжил, хүмүүжилд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлье” зорилтын хүрээнд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр аймгийн аварга шалгаруулах “Хаврын уянга-2017″ тэмцээнийг 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.IMG_0059

Энэхүү арга хэмжээнд Дорнод аймгийн Матад, Гурванзагал, Булган, Хэрлэн сумын Сэргэлэн багачууд Шинэ хөгжил, Улсын нийт 17 цэцэрлэгийн 336 хүүхэд, Баян-Уул, Цагаан-Овоо, Матад, Хэрлэн сумын Шинэ хөгжил, Хан-Уул, FLOWER, Улсын тэргүүний сургуулийн  820 сурагчид нийт давхардсан тоогоор 1056 хүүхэд “Хаврын уянга-2017” бүжгийн спортын тэмцээнд амжилттай оролцлоо.

Энэ үеэр хүний хөгжлийг дэмжин ажиллаж буй Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнд Монголын Бүжгийн спортын холбооноос Хүндэт өргөмжлөл гардуулан өглөө.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *