Орчин цагийн Архивын алба үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн боллоо

17974204_762235417286012_1644675118_n

Монгол улсад Орчин цагийн Архивын алба үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд архив, бичиг хэргийн ажилтнуудын дунд “Архивч-2017″ ажил мэргэжлийн уралдаан, спорт, урлагийн наадмын ЗҮҮН БҮСИЙН шалгаруулалт ДОРНОД аймгийн Чойбалсан хотод 2017 оны 04 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.

Арга хэмжээнд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын архив, бичиг хэргийн 70 гаруй ажилтнууд оролцож, ажил мэргэжлийн уралдаанд Сүхбаатар, Дорнод аймаг, спортын тэмцээнд Дорнод, Хэнтий, урлагийн арга хэмжээнд Хэнтий Сүхбаатар аймгууд тус тус тэргүүн байр эзлэв.

Дээрх арга хэмжээний нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч дарга Ч.Ганбат, Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-өлзий, ХЭЗХ-ийн дарга Б.Алтансүх, Архивын ерөнхий газрын МАЗГ-ын ахлах мэргэжилтэн Н.Оюунсүрэн, Д.Золжаргал, Сүхбаатар аймгийн ХЭЗХ-ийн дарга н.Одхүү нар оролцож, баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *