Насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах волейболын тэмцээн эхэллээ

17952794_1497274316951055_4987939931580153843_n

“Тал нутгийн Хэрлэн” ХХКомпанийн нэрэмжит насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах волейболын нээлттэй тэмцээн 2017 оны 4 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд Биеийн тамир, спортын газрын зааланд зохион байгуулагдаж байна. Тэмцээнд 13 байгууллагын 19 багийн 200 гаруй тамирчин оролцож байна. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ийн дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, ИТХ-ын тэргүүлэгч, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал, аймгийн Засаг даргын дэргэдэх Биеийн тамир, спортын газрын дарга Б.Чимэддорж, Онцгой байдлын газрын дарга Н.Гантөмөр, ДБЭХС ТӨХК-ийн ерөнхий инженер Ө.Жаргалсайхан, “Дорнод Нийтийн Аж Ахуй” ОНӨААТҮГ-ын дарга Г.Баярсайхан, тус тэмцээний ивээн тэтгэгч “Тал нутгийн Хэрлэн” ХХК-ийн захирал А.Ганхуяг нар оролцло

17904251_1497274323617721_7957254645734949152_n (1)
Нээлтийн ажиллагаан дээр Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газрын даргын 2017 оны А/42 дугаар тушаалаар ахмад тамирчин Д.Тогтоход Олон улсын хэмжээний мастер цол тэмдэг олгосныг гардуулан өглөө.
Мөн аймгийн ИТХ-ийн дарга Л.Хишигтогтох,аймгийн Засаг даргын дэргэдэх Биеийн тамир, спортын газрын дарга, МҮОХ-ны Дорнод аймаг дахь “Амстердам” олимпийн зөвлөлийн дарга Б.Чимэддорж, ДБЭХС ТӨХК-ийн цахилгааны инженер Ч.Нарангэрэл, Хэрлэн сумын 1-р сургуулийн биеийн тамирын багш, МҮОХ-ны Дорнод аймаг дахь “Амстердам” олимпийн зөвлөлийн нарийн бичиг М.Нарантуяа нарыг Монголын үндэсний олимпийн хорооны 60 жилийн ойн медалиар шагнажээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *