“Нарны хүүхдүүд” сурагч солилцооны Дашбалбар сумын сурагчдыг хүлээн авч уулзлаа

IMG_0166

“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЗАСАГЛАЛ-2020” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга М.Бадамсүрэнгийн дэмжлэгтэйгээр “НАРНЫ ХҮҮХДҮҮД” сурагч солилцооны төсөл 2017 оны 04 дүгээр сарын 09-15-ны хооронд хэрэгжсэн бөгөөд тус төсөлд Хан-Уул цогцолбор сургууль, Дашбалбар сумын ЕБС-ын нийт 9-11 дүгээр ангийн 18 сурагч хамрагдсан юм. Өнөөдөр Дашбалбар сумаас сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдсан сурагчдыг аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга М.Бадамсүрэн өрөөндөө хүлээн авч уулзлаа.

IMG_0152

Газар нутгийн байршил, яс үндэс, хэл, соёл, зан заншил, амьдралын хэв маягийн хувьд өөр өөр орчин нөхцөлд амьдардаг хүүхдүүд тухайн орон нутгийн онцлог, үндэстэн ястны соёл, өв уламжлалаас суралцан, амьдрах ухаанч, бүтээлч, хөдөлмөрч, эх түүхээ мэддэг Зөв Монгол иргэнийг төлөвшүүлэх улмаар хүүхдэд багаас нь багаар ажиллах чадварыг эзэмшүүлж, тэдний хүсэл сонирхол, хэрэгцээнд тохирсон хөгжлийн шаталсан хөтөлбөрт үйл ажиллагаанд хамруулан, мэдээллийг хот, хөдөөгийн хүүхэд адил тэгш хүртэх боломжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж, Хүүхдэд ээлтэй сайн засаглалыг хөгжүүлэх зорилгоор сурагч солилцооны төсөлт ажлыг зохион байгууллаа.

IMG_0160

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох, бие даан суралцах, өөргий болон үе тэнгийнхнээ хөгжүүлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор энэ жил хоёр сургуульд “Хүүхэд хөгжлийн төв”-ийг байгуулж байгаа тэрний нэг нь Дашбалбар сумsy ЕБС-ын сургуульд байгуулж байгаа гэдгийг хэллээ.

IMG_0157

Уулзалтаар сурагчид тус төсөлт ажил нь маш үр дүнтэй үйл ажиллагаа боллоо, хамрагдаж оролцсондоо сэтгэл өндөр байгаа, олон найз нөхөдтэй болсон талаараа илэн, далангүй ярилцаж, цаашид уг төслийн тогтмол хэрэгжүүлэх үр дүнтэй ажил болно мөн өөрийн сургуульдаа хэрэгжүүлэх олон шинэлэг санааг тусган авснаа дурдаж байлаа.

 

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *