“Дорнод аймгийн эмзэг бүлгийн иргэдийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах” төсөл Хэрлэн сумын 3 багт хэрэгжинэ

IMG_0042

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн 2017 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр “Дорнод аймгийн эмзэг бүлгийн иргэдийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах” төслийг хэрэгжүүлэх  Ардчиллын боловсрол төв /DEMO/ ТББ-ын зохицуулагч нарыг хүлээн авч уулзаж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Аймгийн төвийн Хэрлэн сумын 1,2,8 дугаар багийн эмзэг бүлгийн 3000 орчим иргэдэд тус төсөл хүрч хэрэгжих юм.

IMG_0034

Төслийн үйл ажиллагаанд Дорнод аймгийн 20 төрийн бус байгууллага, нийт 40 иргэн оролцох бөгөөд аймгийн төвийн дээр дурдсан гурван багийн 3,000 орчим эмзэг бүлгийн иргэний тусламж үйлчилгээний хүртээмжийг Иргэдийн онооны картын аргачлалаар үнэлнэ. Иргэдийн онооны картын үнэлгээий үр дүн болон үйлчилгээг сайжруулах үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн дүнд Хэрлэн сумын 1,2,8-р багийн эмзэг бүлгийн иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагдах боломжтой болж иргэний баримт бичигтэй болно гэсэн үг. Энэ төслийн хүрээнд Дорнод аймагт дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Хэрлэн сумын ӨЭМТөвүүд, Эрүүл мэндийн газар, аймгийн ЗДТГ, Хэрлэн сумын ЗДТГ болон орон нутгийн Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллана. Тус төслийн хэрэгжүүлэх Ардчиллын боловсрол төв /DEMO/ нь ашгийн төлөө бус, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд “Нийгмийн хариуцлага”, “ТББ-ын чадавхийг бэхжүүлэх”, “Сайн дурынхан” гэсэн гурван үндсэн хөтөлбөр хэрэгжүүлдэг байгууллага юм.

IMG_0038

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *