IMG_0073

Дорнод аймгийн Улаан загалмайн хорооны 60 жилийн ой тавдугаар сард болно

Дорнод аймгийн Улаан загалмайн хорооны 60 жилийн ойг 2017 оны 05 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ хүрээнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал нар Дорнод аймгийн Улаан загалмайн хорооны үйл ажиллагаатай танилцлаа.

IMG_0087

Дорнод аймгийн Улаан загалмайн хорооны дарга Б.Ганболд ойг угтан хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар аймгийн удирдлагуудад танилцууллаа. Улаан загалмайн хорооны 60 жилийн ойг угтан байгууллага, аж ахуй нэгжийн хандив, тусламжаар аймгийн улаан загалмайн хорооны урсгал засварын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд тус ажилд ЕБСургуулийн захиралууд, цэцэрлэгийн эрхлэгчид, н.Дагвасүрэн захиралтай “Ихэр өргөө” ХХК, Г.Гангамөрөн захиралтай “Онон хэрлэн” ХХК, Швейцарийн иргэн МУЗН онцгой гишүүн Б.Оюунбилэг, Тэнгис кино театрын ерөнхий нягтлан бодогч Б.Батхишиг нарын дэмжлэгтэй засварлажээ. Засварын ажлыг Ж.Ган-Эрдэнэ даргатай  бригадын хамт олон хийж гүйцэтгэжээ.

IMG_0096

Тус  байгууллагын 60 жилийн ойд Гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ, Тайланд, Өмнөд Солонгос, Казахстан, ОХУ-аас гадаадын зочид төлөөлөгчид, мөн МУЗН-ийн ерөнхийлөгч Н.Энхболд, ЕНБДарга Н.Болормаа дүрмийн хорооны гишүүд, дунд шатны хороод дарга нарын 50 гаруй хүний бүрэлдэхүүн хүрэлцэн ирж оролцох юм.

IMG_0103

Олон улсын Улаан загалмай,  Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Монгол Улаан Загалмай Нийгэмлэг хамтран Гамшгийн хариу арга хэмжээ авах яаралтай үеийн сангаас өвөлжилт хүндэрсэн 11 сумын 280 өрхөд 245000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр өрхийн судалгааг авч хүргүүлээд байна. Үүнд Баянтүмэн 25, Баян-Уул 67, Булган 27, Гурванзагал 10, Дашбалбар 32, Цагаан-Овоо 28, Чойбалсан 28, Чойбалсан 17, Сэргэлэн 20,  Халхгол 15, Хөлөнбуйр 13, Баяндун 26 сумдын өрх хамрагдах юм.

IMG_0100

Монголын Улаан загалмай нийгэмлэг нь Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны зөвлөмж болон Хүнс хөдөө аж ахуйн яамнаас гаргасан стандартын дагуу малын тоог хонин толгойд шилжүүлснээр 200-аас доош тооны малтай малчин өрх / шалгуур үзүүлэлтийн дагуу эдгээр өрх сонгогдсон мөн мөнгөн тусламж тараах үед ажиллах 33 сан дурын идэвхтэй бэлтгэх сургалтыг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулжээ.

IMG_0108

 

 

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *