IMG_0051

“Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авах үеийн удирдлага” сэдэвт сургалт боллоо

Дорнод аймгийн сумдын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нарт 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авах үеийн удирдлага” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг даргын орлогч, онцгой комиссын орлогч дарга Ч.Ганбат, Онцгой байдлын газрын дарга х/а Н.Гантөмөр, аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн М.Нямсүрэн, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагч Ч.Аюушмаа, Байгаль орчны хяналтын улсын байцаагч И.Энхтуяа, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлэгийн хэлтсийн дарга Г.Баярсайхан, Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн д/х Д.Баттулга, Эрэн хайх, аврах ангийн захирагч а/х Ц.Даваацэрэн, Гал түймэр унтраах аврах 52 дугаар ангийн захирагч х/ч А.Бадамдорж, аймгийн БОЭТ-ийн Халдварын тасгийн эрхлэгч, их эмч Д.Оюунбилэг, нотариатч Д.Энхтуяа нар сургалтыг явуулсан.

IMG_0056

Энэхүү өдрийн сургалтаар Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 106 дугаар тогтоол, Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж, дүрэм, журам, эрх зүйн акт, Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, гамшгаас хамгаалах, дайчилгааны, нүүлгэн шилжүүлэх, Мал, амьтны гоц халдварт, өвчний тохиолдлуудад мөрдөгдөх хууль тогтоомж, дүрэм журам төлөвлөгөөг боловсруулах талаарх мэдээлэлүүдийг өглөө.

IMG_0058

Гамшгаас хамгаалах сургалтын үеэр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн дараах үүрэг, чиглэлийг сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нарт өглөө.
1.Сумын өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлтэд анхаарах, тусламжаар ирж байгаа өвс, тэжээл, бараа бүтээгдэхүүнийг малчдад шуурхай хүргэх ажлыг зохион байгуулж байх,
2.Сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нар сумынхаа малчин иргэдийн эрүүл мэндэд онцгой анхаарч ажиллах,
3.Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг чанд мөрдөж ажиллах, төлөвлөлтийг сайжруулах,
4.Аймгийн зүгээс гал түймэртэй тэмцэх, ухуулга сурталчилгаа зохион байгуулах, сумын бэлтгэл ажлын явцтай танилцах ажлыг зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор гал түймэртэй тэмцэх, ухуулга сурталчилгаа зохион байгуулах ажлыг сумандаа зохион байгуулах, гал түймэртэй тэмцэх бодлогын баримт бичгийг сумандаа хэрэгжүүлж ажиллах,
5.Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлж ажиллах,
6.Өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулахад тодорхой төсөв төлөвлөж, бэлтгэл ажлыг өндөр түвшинд хангаж ажиллах,
7.Малын өвчинтэй тэмцэх ажилд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Мэдээллийг шуурхай авах, мэдээллийг түргэн шуурхай дамжуулах, сумдууд хоорондын харилцаа холбоог сайжруулах,
8.Сумын Мал эмнэлгийн үржлийн тасгийг үйл ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй,
9.Ханиад томуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг сумандаа сурталчлах ажлыг зохион байгуулах,
10.Хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа дүрэм, журам, тогтоол зэргийг мөрдөн ажиллахыг үүрэг чиглэл болгон өглөө.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *