УДЭТ-ын өдрүүд аялан тоглолт Дорнод аймагт энэ сарын 21-23-ны өдрүүдэд болно

IMG_0004

Улсын Драмын эрдмийн театрын хамт олон Монголын төрөөс баримталж буй соёлын урлагийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөө орон нутгийн иргэдэд мэргэжлийн урлагаар хүрч үйлчлэх, театрын урлагийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолтыг 2017 оны 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Чойбалсан хотод зохион байгуулах гэж байна. Энэхүү аялан тоглолтыг Дорнод аймгийн ЗДТГ болон Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол соёлын газар, аймгийн Хөгжимт драмын театр хамтран зохион байгуулж байна.

17862001_1366095496805616_384329605956601013_n

Аялан тоглолтын үеэр Уильям Шекспирийн “Ромео Жульетта”, Ч.Баяраа, Б.Хишигзаяа “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийг тоглогдоно.  УДЭТеатраас “Ромео Жульетта” сонгодог жүжгийн эрэлтийн судалгааг томоохон аймаг, хотын үзэгчдийн дунд сошиал орчинд явуулахад Дорнод аймгийн үзэгчид харьцангуй олон санал ирүүлжээ. УДЭТ-ын уран бүтээлчид Чойбалсан хотод 2014 онд аялан тоглолтоор ирж, “Бүүвэй”, “Нууц амраг чинь болъё”, “Эхнэрээ зээлээч”, “Онц сурлагатнууд орохыг хориглоно” зэрэг жүжгүүдээ тоглож байсан юм.

Хөдөө, орон нутгийн үзэгчиддээ 50 хувийн хөнгөлөлттэй үнээр тоглож байгаа бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр 17 цагт Чойбалсан хотын төв талбай буюу Тусгаар тогтнолын талбайд нээлтийн шоуг зохион байгуулж, уран бүтээлчид болон үзэгчдийн уулзалт ярилцлага хийнэ. Энэхүү үйл ажиллагааны үеэр ард иргэд маань уран бүтээлчидтэй хамт зургаа авахуулж, гарын үсгийг нь авч боломжтой. Энэ үеэр “Драмын 4”, “Драм 3” хамтлаг, дуучин жүжигчин Нармандах мөн ая дуугаа өргөнө.

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *