IMG_0182

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн бизнес эрхлэгч залуустай уулзлаа

Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 01-р сарын 31-ний өдрийн А/33 тоот захирамжаар сар бүрийн 11-нийг “Залуучуудаа сонсох өдөр” болгож, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2017 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгох зорилт тавьсан билээ. Уг захирамжийн хүрээнд 2017 оны 04 дугаар сарын 11-ний уулзалтаар аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Бизнес эрхлэгч залуучуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Гэр бүл,хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга А.Нансалмаа, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Энх-Отгон, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга Н.Мөнхгэрэл, дэд дарга Э.Жавхлан, хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн нар оролцож, салбартайгаа холбоотой мэдээллүүдийг өгсөн юм.

IMG_0174

Уулзалтанд оролцогч залуучууд дараах саналуудыг гаргалаа
- Иргэд, аж ахуй нэгжүүд хэрэгцээт зүйлсээ орон нутгийн үйлвдэрлэгчээс авч байх нь бидэнд ихээхэн хөрөнгө оруулалт болох юм
- Тоног төхөөрөмжөө эргэлтэнд оруулах шаардлагатай байна. Манай компаний хувьд Канад байшин хийх тоног төхөөрөмж байгаа хэдийч зах зээл байхгүй учраас ашиглаж чадахгүй байна.
- Залуучууд үйл ажиллагаа эрхэлхэд санхүүгийн асуудал тулгардаг. Төсөл хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлэх
- Тоног төхөөрөмж дутмаг учир үйл ажиллагаа эрхэлхэд бэрхшээлтэй байдаг.
- Их, дээд сургууль төгсөгч ажилгүй залуучууд маш олон байна.
- Аймаг орон нутагтаа хувь нэмрээ оруулах эерэг хандлагатай, оюунлаг залуучуудтай хамтран ажиллах ямар боломж байна вэ? Бид хамтарч ажиллахад бэлэн байна.
- Ном унших залуучуудыг дэмжих зохилгоор
- ЕБС-ийн хичээлийн программд ажлын талаар мэдлэг, мэдээлэл суулгаж өгөх боломж юу байна вэ? Боловсролын системд өөрчлөлт оруулах тал дээр анхаарч өгнө үү

Уулзалтад 23 ААН, хувиараа бизнес эрхлэгч залуусын төлөөлөл оролцож өөрсдийн болон орон нутагт тулгарч буй бизнecийн орчны асуудлын талаар санал хүсэлтээ илэрхийллээ. Хөдөлмөр Халамж үйлчилгээний газраас энэ онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн мэдээллийг өглөө. Тус уулзалтын үeэр энэ жилийг Залуучуудыг дэмжих жил болгон зарласан энэ хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсөн талаарх мэдээллийг өгсөн юм.

IMG_0129

 

IMG_0153 IMG_0154 IMG_0168

IMG_0178

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *