IMG_0057

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” сарын аяны нээлтийн ажиллагаа боллоо

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль,бусад холбогдох тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, аж ахуйн нэгж байгууллагуудад хяналтын тогтолцоо, ажлын байранд тавигдах аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, нөхцөлийг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн осол зөрчлийг бууруулах зорилгоор  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” сарын аяныг “Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг ажлын байрандаа мөрдөцгөөе” уриан дор энэ 4 дүгээр сарыг дуусах хүртлэх хугацааанд зохион байгуулж байна.

IMG_0029Аяны нээлтийн үйл ажиллагаа 2017 оны 04-р сарын 10-ны өдөр Политекникийн коллежийн гадна талбайд боллоо. Нээлтэд аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн дарга, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл оролцож нээж үг хэллээ. Тус сарын аяныг Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Дорнод Политехникийн Коллеж, МҮЭХороо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах юм.

IMG_0040Нээлтийн үеэр Политекникийн коллеж, аймгийн Улаан загалмайн хороо, Онцгой байдлын газар, БОЭТ, Цагдаагийн газар, ДБЭХС ТӨХК, Дорнод НАА ОНӨААТҮГ, Адуунчулуун ХК зэрэг аж ахуй нэгжүүд хөдөлмөр аюулгүй байдлын багаж хэрэгсэл, материалуудаар үзэсгэлэн гаргаж танилцууллаа.

IMG_0081 Аяны хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай болон хөдөлмөрийн харилцааны сургалтууд, ХАБЭА-н тухай хуулийг сурталчлах, мэдлэг сорих АХА тэмцээн, зөвлөн туслах ажил, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн ослоор амь нас барагсдын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ, ЕБС-ын сурагчдын дунд гар зургийн уралдаан зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм.   Сарын хугацаанд аяны үйл явц, хүрч буй үр дүнг олон нийтэд хэвлэл мэдээллээр дамжуулан ХАБ-н талаар мэдээлэл хүргэх юм.

IMG_0039 IMG_0041 IMG_0049 IMG_0050 IMG_0051 IMG_0076 IMG_0095

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *