“Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсооё” аян явагдаж байна

Picture1

Аймгийн хэмжээнд иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих хэрэг, зөрчлийг таслан зогсоох, бууруулахад төр, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын А/86 дугаар захирамжаар “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсооё” аянг зохион байгуулан ажиллаж байна.

Тус аяны хүрээнд аж ахуй нэгж байгууллагуудыг олон нийтийн эргүүлд татан оролцуулан зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлсний үр дүнд 2017 оны 03 дугаар сарын 20-ноос 04 дүгээр сарын 3-ны өдрүүдэд зам тээврийн осол гэмтэл өмнөх оны мөн үеэс 6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *