“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” сарын аян эхэллээ

IMG_0006

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль,бусад холбогдох тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, аж ахуйн нэгж байгууллагуудад хяналтын тогтолцоо, ажлын байранд тавигдах аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, нөхцөлийг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн осол зөрчлийг бууруулах зорилгоор  “Хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл ахуйн” сарын аяныг зохион байгуулж байна. Аяныг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн дарга, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл ахлан, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Дорнод Политехникийн Коллеж, МҮЭХороо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах юм. Аяны хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай болон хөдөлмөрийн харилцааны сургалтууд, ХАБЭА-н тухай хуулийг сурталчлах, мэдлэг сорих АХА тэмцээн, зөвлөн туслах ажил, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн ослоор амь нас барагсдын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ, ЕБС-ын сурагчдын дунд гар зургийн уралдаан зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм.   Сарын хугацаанд аяны үйл явц, хүрч буй үр дүнг олон нийтэд хэвлэл мэдээллээр дамжуулан ХАБ-н талаар мэдээлэл хүргэх юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *