СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Untitled

ДОРНОД  АЙМГИЙН ХАЛХГОЛ СУМЫН СУМ ДУНДЫН ЭМНЭЛЭГ, ГУРВАНЗАГАЛ, МАТАД, ЦАГААН-ОВОО, ЧОЙБАЛСАН СУМДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭРХЛЭГЧИЙН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

 Нэг. Нийтлэг үндэслэл

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 2, 3, 5 дугаар заалтыг үндэслэн Дорнод аймгийн Халхгол сумын сум дундын эмнэлгийн эрхлэгч, Гурванзагал, Матад, Цагаан-Овоо, Чойбалсан сумдын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажлын байранд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:

Халхгол сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгчийн ажлын байранд тавигдах шаардлага :

Ерөнхий шаардлага Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол АУ-ны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй дүүргэсэн байх;
Мэргэжил Хүний их эмч
Мэргэшил  Хүний их эмч
Туршлага Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх;
Ур чадвар Дэмжлэгт удирдлага, баг бүрдүүлэх, оновчтой шийдвэр гаргах, хамтран ажиллах, мэргэжлийн зөв үнэлэлт, дүгнэлт гаргах, өөрийгөө хөгжүүлэх, манлайлах ур чадвартай байх;  Эрх мэдлийн хүрээнд бусдад нөлөөлөх, уриалах, урамшуулан дэмжих, гадаад хэлний мэдлэг, компьютерын мэдлэг чадвартай байх;
Тусгай шаардлага Төрийн албаны болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллах, байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах, тогтвор суурьшилтай ажиллах, авлигаас ангид байх;

Гурванзагал, Матад, Цагаан-Овоо, Чойбалсан  сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажлын байранд тавигдах шаардлага:

Ерөнхий шаардлага Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол АУ-ны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй дүүргэсэн байх;
Мэргэжил Хүний их эмч
Мэргэшил  Хүний их эмч
Туршлага Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх;
Ур чадвар Дэмжлэгт удирдлага, баг бүрдүүлэх, оновчтой шийдвэр гаргах, хамтран ажиллах, мэргэжлийн зөв үнэлэлт, дүгнэлт гаргах, өөрийгөө хөгжүүлэх, манлайлах ур чадвартай байх;  Эрх мэдлийн хүрээнд бусдад нөлөөлөх, уриалах, урамшуулан дэмжих, гадаад хэлний мэдлэг, компьютерын мэдлэг чадвартай байх;
Тусгай шаардлага Төрийн албаны болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллах, байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах, тогтвор суурьшилтай ажиллах, авлигаас ангид байх;

 Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх хугацаа, бүрдүүлэх материал

3.Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс томилсон Сонгон шалгаруулах комисс аймгийн Засаг даргын Тамгын газрын 09 тоот өрөөнд 2017 оны 04 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд 900-1230, 1330-1730 цагийн хооронд хүлээн авч бүртгэнэ.

4.Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);

Боловсролын дипломын эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хувийн хамт;

Монгол Улсын иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/;

Ажил байдлын тодорхойлолт;

Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,

Төрийн албаны тухай хуулийн 16.2.1-д заасан асуудлаар эрх бүхий байгууллагын тодорхойлолт;

4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг. /1 ш нь анкет дээр наагдсан байх/

Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/ /Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-д заасны дагуу 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төрсөн хүмүүст хамаарна/

Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг ур чадварыг илэрхийлсэн өргөдөл

Байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл боловсруулж ирсэн байх /тухайн байгууллагын хэвийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллахын тулд бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, материаллаг бааз, бодлого, үйлчилгээний хувьд хэрхэн хөгжүүлэх, үйл ажиллагааг нь хэрхэн үр дүн өгөөжтэй байлгах гэх мэт/

Бүртгэлийн хураамж 10000 төгрөг

Сонгон шалгаруулалтад зарлагдсан ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй болон бүрдүүлэх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй болохыг анхаарна уу.

6. Сонгон шалгаруулалтыг МУ-ын Төрийн албаны зөвлөлийн  2013 оны  60 дугаар тогтоолоор баталсан ”Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газарт зохион байгуулна.

Гурав. Мэдээлэл, лавлагаа

Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг аймгийн Засаг даргын Тамгын газар, 70584455, 91110543  дугаарын утсаар холбогдон лавлагаа авч болно.

 

Харилцах ХАЯГ: ДОРНОД АЙМГИЙН ЗДТГ

09 ТООТ ӨРӨӨ, утас:70584455, 91110543

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН

ДОРНОД АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *