МУ-ын Засгийн газрын Сайд нар Дорнод аймагт ажиллалаа

IMG_4078

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хөдөө орон нутгийн иргэдийнхээ санаа бодлыг сонсох, тулгамдаж буй асуудлыг нягтлах, судлах, тодорхой хэмжээнд шийдвэрлэх зорилгоор ажлын хэсэг бүрдүүлж, ахлан Зүүн бүсийн аймгуудад ажиллав.

Ажлын хэсэгт БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Зам тээврийн дэд сайд Д.Цогтгэрэл нарын албаны хүмүүс багтсан байна.

IMG_0207

 

Дорнод аймагт хийсэн уулзалтад 600 гаруй иргэд, хөдөлмөрчид цуглаж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг өргөн бүрэлдэхүүнтэйгээр тус аймагт ажиллахаар ирсэнд талархаж буйгаа илэрхийлж байлаа. Иргэд “Аймгийн “Хан-Уул” сургууль болоод зарим албан байгууллагын байр ашиглалтын хугацаа хэтэрсэн ч өнөөг хүртэл ашиглагдсаар байгааг шийдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд ямар бодлого баримтлан ажиллах байгаа талаар болон С вирусын эсрэг эмийг өөрийн мөнгөөрөө авч уусан хүн одоо хөнгөлөлтөө буцаан авах боломжтой эсэх, орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг  болосврол олгоход тулгардаг бэрхшээлийг шийдвэрлэх талаар асууж, тодруулж байсан юм. Үүнд салбарын сайдууд анхаарал хандуулж, улмаар зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн.

IMG_4085

Тодруулбал, БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Сургуулиудыг шинэчлэх, цэцэрлэгүүдийг нэмж барих асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллагууд манай боловсролын салбарын маш олон барилгад акт тогтоосон байдаг. Тэрхүү актны дагуу нураагаад байхаар хүүхдүүдээ хаашаа оруулах вэ гэх асуудал гарч ирдэг. Тиймээс зарим сургуулийн барилгуудыг нурааж эвдэх бус, засч сэргээх тал дээр анхаарч ажиллана. Мөн хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын асуудал аймаг бүрт тулгамдаад байгаа нь үнэн. Тиймээс үүнийг бодлогын хэмжээнд шийдвэрлэнэ” гэлээ.

IMG_4062

Харин Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл 2016 оны ёсдүгээр сарын 9-нд хуралдаад С вирусын эсрэг эмийг хөнгөлөх шийдвэр гаргасан. Гэхдээ үүнээс өмнө С вирусын эм авч уусан хүмүүст хөнгөлөлт үзүүлнэ гэх шийдвэр гаргаагүй гэдгийг та бүхэнд хэлье. Мөн аймгийн эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулах тал дээр анхаарч хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг шийдвэрлэхээр болсон” гэдгээ иргэдэд дуулгасан юм.

04.jpg_a5AuuMi

Мөн аймгийн цэвэрлэх байгууламжийг барьж байгуулах тухайд зураг төслийг нь бэлэн болгоод Польшийн хөнгөлттэй зээлэнд хамруулахаар Засгийн газарт саналаа хүргүүлсэн байгаа талаар салбарын дэд сайд Ш.Лхамсүрэн хэллээ.

IMG_4079

Ажлын хэсгийнхэн Дорнод аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзсаныхаа дараагаар Сүхбаатар аймаг руу хүлгийн жолоо залсан юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *