Удирдах ажилтнуудын шуурхай хуралдаанаар Монгол банкны Дорнод салбараас мэдээлэл хийлээ

IMG_0237

Энэ долоо хоногийн Удирдах ажилтнуудын Шуурхай хуралдаанаар Монгол банкны Дорнод салбарын Ахлах хянан шалгагч Т.Сэлэнгэ Монгол банк болон Дорнод аймаг дахь салбар мөн орон нутаг дахь арилжааны банкны салбаруудын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
Нийт орон нутаг дахь банкуудын активын 42.1 хувийг Орхон, Өмнөговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь, Увс аймгууд бүрдүүлжээ. Дорнод аймаг дахь банкуудын актив нийт активын 5.3 хувийг эзэлж байгаа бөгөөд активын дүнгээрээ бусад аймгуудаас 7 дугаарт орж байгаа бөгөөд банкуудын активын 93.1% нь зээл байна.
Орон нутаг дахь банкуудын зээлийн үлдэгдэл 2,750.4 тэрбум төгрөг болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.0% буюу 180.5 тэрбум төгрөгөөр өсч, өмнөх улирлаас 0.4% буюу 11.4 тэрбум төгрөгөөр буурчээ. Орон нутаг дахь банкуудын зээл банкны салбарын нийт зээлийн 23.2%-ийг бүрдүүлж байна.
Picture2
Зээлийн үлдэгдлийг аймгуудаар авч үзвэл:
Picture3
Нийт зээлийн багцын дүнгээр Дорнод аймаг дахь банкууд бусад аймаг дахь банкуудаас 6 дугаарт орж байна.

Орон нутаг дахь банкуудын нийт хадгаламжийн үлдэгдэл 1,470.2 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 321.0 тэрбум төгрөгөөр буюу 2,0 хувиар өсжээ. Нийт орон нутгийн банкуудын хадгаламжийн 40.0 хувийг Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Өвөрхангай, Хөвсгөл аймгууд бүрдүүлж байна.
Дорнод аймгийн банкууд 66,708.8 сая төгрөгийн хадгаламжийн үлдэгдэлтэй байгаа нь, өмнөх оны мөн үеэс 36.0 хувиар буюу 17.7 тэрбум төгрөгөөр өсжээ. Энэ нь орон нутгийн банкуудын хадгаламжийн 4.5 хувийг эзэлж байна. Дорнод аймаг хадгаламжийн нийт үлдэгдлээрээ орон нутгийн аймгуудын 9-д, хугацаатай хадгаламжийн үлдэгдлээрээ 12-д орж байна.
Picture4
Сүүлийн 7 жилийн байдлаар орон нутгийн банкуудын хадгаламжийн улирлын дундаж жилийн өсөлт 27.4 хувь байхад Дорнод аймгийн хадгаламжийн жилийн өсөлт дунджаар 27.0 хувь байна.
Орон нутагт банкуудын ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл 923.9 тэрбум төгрөг байгаа нь нийт банкны салбарын ипотекийн зээлийн үлдэгдлийн 22.9 хувийг бүрдүүлж байна. Нийт зээлдэгчдийн тоо 28587-д хүрчээ. Энэ нь нийт банкны салбарын орон сууцны ипотекийн зээлдэгчдийн 32.1 хувь юм.
Picture5

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *