Аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна

IMG_0050

“НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД-АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ НЬ”  аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр болж байна.  Зөвлөгөөнд  БОЭТ,  Өрхийн эмнэлэг, Сумд дундын эмнэлэг, Сумын эрүүл мэндийн төв, Хувийн хэвшлийн эмнэлэгийн 40 гаруй удирдах ажилтнууд оролцож байна. Тус зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.

IMG_0047 Зөвлөгөөнөөр Орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэх” дэд хөтөлбөр, Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил-2017, БОЭТ-ийн үйл ажиллагаа, чиг хандлага, Эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ, өнөөгийн байдал, Дорнод аймгийн хүүхэд, өсвөр үеийн өнөөгийн байдал, эндэглийн түвшин, Сумдын эмнэлгүүдийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, Хувийн хэвшлийн эмнэлэгүүдийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам сэдвүүдээр эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудал шийдвэрлэх арга замын талаар санал солилцож, итгэл хэлэлцүүлж байна.

IMG_0044 IMG_0046

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *