Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа өнөөдрөөс эхэлж байна.

IMG_0038

“Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа”-ны мэдээлэл цуглуулах ажил улс орон даяар өнөөдөр эхэлж судалгааны нээлтийн үйл ажиллагаа Тусгаар тогтнолын талбайд боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч, судалгааг зохион байгуулах аймгийн ажлын хэсгийн ахлагч Ш.Ёл, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал, ХХҮЕГ-ын Тамгын Газрын дарга, улсын хяналтын багийн ахлагч Ж.Энхцэцэг, ХХҮГ-н дарга Н.Мөнхгэрэл болон судалгааны аймгийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа аймгийн ЗДТГ, Хэрлэн сумын ЗДТГ, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Статистикийн хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтсийн удирдлагууд оролцлоо. Мөн аймгийн хэмжээнд бүх суманд Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг нээлтээ хийж мэдээлэл цуглуулах ажлаа эхлэж байгаа юм.

17634396_1838903249694415_769042366946909073_n

Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа 2017 оны 3 дугаар сарын 31-нд буюу өнөөдрөөс 4 дүгээр сарын 9-ныг дуусталх хугацаанд улс орон даяар явагдана. Энэ удаагийн судалгаанд Дорнод аймгийн Өрхийн Мэдээллийн Нэгдсэн Санд бүртгэлтэй 15271 өрхийг хамруулах ба өргөдлийн аргаар хүсэлтээ гаргасан өрхүүдийг нэмж хамруулна. ӨАТТС-ны үед судалгааны багийн ахлагч, тоологч, шивэгч, хөтөч, жолооч , удирдлага хяналтын баг, ажлын хэсэгт нийт 228 хүн ажиллана. Уг судалгаа хийгдсэнээр мэдээлэл цуглуулах ажлыг хариуцлагатай, зохион байгуулалт сайтай, чанартай хийж, айл өрхүүдийн амьжиргааны түвшингийн үнэлгээгээ бодитой, үнэн зөв хийж авах, мэдээллийн сангаа алдаагүй, үнэн бодитой мэдээллээр бүрдүүлж авахаас гадна бусад салбарын үйлчилгээг өрх, иргэнд үзүүлэх тоон мэдээлэл үүсэх боломжтой юм.

Хэрлэн сумын 10 багт тоологчоор ажиллах хүмүүс маань улаан өнгийн хантаазтай  явж байгаа тул мэдээлэл цуглуулах боломжоор хангаж, өөр хүнд мэдээлэл өгөхгүй байхад анхаарна уу.

IMG_0039

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *