IMG_0082

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Батлан хамгаалах сайдын тушаалын дагуу “Оюутан цэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай” аймгийн Засаг даргын А/95 дугаар захирамж гарсан. Тус хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Политехникийн коллежийн спорт талбайд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч “Оюутан цэрэг” хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагч Ш.Ёл, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга О.Ганзориг, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Өсөхбаяр, Дорнод их сургууль, Политехникийн коллеж, МСҮТ-ийн удирдлагууд албаны бусад хүмүүс  оролцлоо.

IMG_0068

Уг хөтөлбөрт Их, дээд сургууль, коллежийн бакалаврын өдрийн ангийн 1 дүгээр дамжааны оюутан, суралцагчдыг хамрагдаж буй юм.

Монгол Улс 2013 оноос эхлэн “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Орон нутаг дахь их, дээд сургууль, коллежийн бакалаврын өдрийн ангид суралцаж буй 18 насанд хүрсэн 1 дүгээр дамжааны оюутнууд сайн дурын үндсэн дээр цэргийн жинхэнэ албыг “Цэргийн ерөнхий бэлтгэл”, “Цэргийн тусгай бэлтгэл”-ийн шаталсан сургалттайгаар 4 сарын хугацаанд хаах юм. Дорнод аймагт энэ жил 50 оюутан цэрэг бэлтгэнэ.

IMG_0092

Дорнод аймагт “Оюутан цэрэг” хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд өнгөрсөн жил Дорнод, Говьсүмбэр аймгийн нийт 100 оюутан цэргийг аймагтаа бэлтгэсэн юм. Энэ жил манай аймагт нийт 50 оюутан цэрэг бэлтгэх ба үүний 20 нь Говьсүмбэр аймгаас ирэх юм. Оюутан цэрэгт хөтөлбөрт Дорнод их сургууль 11 оюутан, Политехник коллеж 15, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс 4 оюутан нийт 30 тэнцжээ. Тэнцсэн оюутнууд 04 сарын 01-ний өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд Дорнод Политехник коллежийн Цэргийн танхимд Цэргийн ерөнхий бэлтгэлд суралцах юм. Үүний дараагаар дахин 2 сарын хугацаанд Зэвсэгт хүчний 327 дугаар ангид Цэргийн тусгай бэлтгэлд хамрагдан цэргийн жинхэнэ албыг хааж дуусан, тангараг өргөнө. Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдсанаар суралцах хугацаандаа цэргийн жинхэнэ албыг хаах, цаашлаад төрийн албанд ороход хүндрэлгүй зэрэг ач холбогдолтой учир оюутнууд сайн дураараа хамрагдах сонирхол нэмэгдэж байна.

IMG_0141 IMG_0130 IMG_0127 IMG_0083

IMG_0054

 

 

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *