Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын гарын бэлгийг гардуулав

IMG_0056

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу 2017 оны 03 дуаар сарын 08-ны өдөр амаржсан эхчүүдэд Монгол Улсын Ерөнхий Сайд Жаргалтулгын Эрдэнэбат гарын бэлэг илгээсэн билээ.

Дорнод аймагт энэ өдөр зургаан эх нярайлж, Ерөнхий сайдын сэтгэлийн илгээмжийг хүртлээ.
Хэрлэн сумын 10-р багийн иргэн Н.Энхтүвшингийн гэр бүлийн бяцхан охин Э.Гэрэл энэ өдөр аав, ээжийнхээ гурав дахь үр нь болон мэндэлжээ.
Амаржаад удаагүй нярай эх Н.Болормаад Монгол Улсын Ерөнхийлөгч Ж.Эрдэнэбатын гарын бэлгийг өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал гардуулан өглөө.
Тэрбээр Ерөнхий сайдын мэндчилгээг уламжилж, залуу эх болон түүний гэр бүлд аз жаргал, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Шинэхэн ээж Ерөнхий сайдаас гарын бэлэг хүртсэндээ туйлын талархаж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.
IMG_0003
IMG_0004

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *