IMG_0009

Чойбалсан-Манжуур чиглэлд зорчигч тээврийн автобус явж эхэллээ

Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Манжуур хот хүртэл улс хоорондын тогтмол зорчигч тээврийн автобус энэ сарын 27-ны өдрөөс явж эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
IMG_0032
Аймаг орон нутгийн санаачилга, Монгол улсын Автотээврийн төлөөлөгчид, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Зам харилцаа, тээврийн танхимын төлөөлөгчдийн ээлжит 30 дугаар уулзалтаар харилцан тохиролцсны дагуу дээрх чиглэлд Хавирга-Архашаат боомтоор зорчигч тээврийн үйлчилгээг эхлүүлсэн нь манай аймгийн хувьд цаг үеэ олсон чухал ач холбогдолтой ажил юм. Сүүлийн жилүүдэд энэ чиглэлийг зорих зорчигчдын тоо эрс нэмэгдэн, албан бус тээвэрлэлтийн улмаас иргэд осолдох харамсалтай явдал гарах болсон. Улс хоорондын албан ёсны зөвшөөрөлтэй тээврийн үйлчилгээтэй болсноор иргэд техникийн шаардлага хангасан, найдвартай, ая тухтай, тээврийн хэрэгслээр аюулгүй зорчих боломжтой болсон талаар аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцлов.
IMG_0019
Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд, Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос Хавирга хилийн боомт хүртэлх 136 км авто замыг хатуу хучилттай авто зам болгох тухай асуудлыг яамны зүгээс шийдвэрлэнэ гэдгийг мөн энэ үеэр хэлэв.
IMG_0025
Улс хоорондын тогтмол зорчигч тээврийн үйлчилгээг нэвтрүүлснээр өөр аймаг, хотуудаас ирэх зорчигчдын тоо нэмэгдэнэ. Иймд Дорнод аймагт зориулалтын тээш хадгалах сав, зорчигчдын хүлээлгийн танхим бүхий авто вокзал байгуулах талаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран дурдлаа.
Тээврийн үйлчилгээг “Тал нутгийн Хэрлэн” ХХК, “Монгол аялал” ХХК-иуд гүйцэтгэх юм. Эхний удаад Даваа, Лхагва, Баасан гарагуудад явах ба зорчигчдын урсгал нэмэгдвэл долоо хоногийн 5 өдөрт тээвэрлэлт хийхээр төлөвлөж байгаа аж. Одоогийн нэг талд зорчих үнэ 44.000 төгрөг бөгөөд цаашид энэ үнийг бууруулах боломжтой талаар тээврийн компанийн удирдлагууд хэлж байлаа.
Улс хоорондын тогтмол зорчигч тээвэрлэлттэй болсноор иргэд мэргэшсэн жолооч бүхий найдвартай тээврийн хэрэгслээр цагийн хуваарийн дагуу хурдын дээд хязгаар, GPS хяналт, тодорхой маршрутын дагуу гэнэтийн ослын даатгалд бүрэн хамрагдан зорчих боломжтой боллоо.
IMG_0014
IMG_0017IMG_0038IMG_0040

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *