IMG_0117

Зүүн бүсийн мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын ээлжит VIII бага хурал зохион байгуулагдаж байна

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын бүс нутгийн хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэх, багш нарын урлаг-спортын чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, тэргүүн туршлагыг илрүүлэн түгээн дэлгэрүүлэх зорилгоор Зүүн бүсийн мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагуудын ээлжит VIII бага хурал Дорнод аймгийн Чойбалсан хотноо 2017 оны 3-р сарын 23-26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус бага хуралд Дорнод МСҮТ, Дорнод Политехник коллеж, Хэнтий МСҮТ, Сүхбаатар МСҮТ-ийн нийт 114 багш суралцагчид оролцож байна. Хурлын нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Дорнод дээд сургуулийн захирал О.Янжмаа, Зүүн бүсийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын удирдлага, багш ажилчдын төлөөлөл, ахмад багш ажилчид, үе үеийн удирдлагууд урилгаар оролцлоо.

Бага хурлаар ”Шилдэг технологич”, “Шилдэг судлаач багш” уралдаан, Зүүн бүсийн МСҮТ-ийн бүтээлийн үзэсгэлэн, спортын тэмцээн уралдаанууд зохион байгуулагдаж маргааш дүнгээ гаргана. Энэхүү хурлаас тодорсон шилдгүүд эцсийн шат болох улсын уралдаанд оролцох эрхээ авах юм.

IMG_0124 IMG_0136 IMG_0137

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *