IMG_0082

Дорнод-Манжуур-Дорнод чиглэлд зорчигч тээврийн тогтмол үйлчилгээ явж эхэлнэ

Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос Хавирга-Ар хашаат боомтоор Манжуур хот хүртэлх зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээ 2017 оны 03-р сарын 27-ны өдрөөс явж эхэлнэ.
Монгол Улсын Авто тээврийн төлөөлөгчид, БНХАУ-ын зам тээврийн төлөөлөгчдийн 30 дахь удаагийн уулзалтаар хэлэлцэн, тохиролцсоны дагуу Монгол Улсын Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот хүртэл тогтмол зорчигч тээврийн үйлчилгээг явуулахаар шийдвэрлэжээ. Тус чиглэлэд Монгол Улсын “Тал нутгийн Хэрлэн” ХХК, “Монгол аялал” ХХК компаниуд Авто тээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулан  зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх юм.
Эхний удаад 7 хоногийн даваа, лхагва, баасан гарагуудад тус чиглэлд том оврын автобус явуулахаар төлөвлөсөн бөгөөд цаашид хүн урсгал нэмэгдвэл 7 хоногийн 5 өдөр, өдөрт хоёр удаа автобус явуулах боломжтой талаар Авто тээврийн үндэсний төвийн Дорнод салбарын дарга Д.Пүрэв-Очир ярилаа. Дашрамд дурдахад том хүний нэг талын замын зардал 44 мянган төгрөг байх аж.

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *