IMG_0055

Дорнодын Казах иргэд Наурызын баяраа тэмдэглэж байна

Өнөөдөр Казах түмний Наурыз буюу Нарны баярын өдөр.
Энэ өдөр Дорнод аймагт суурьшин амьдарч буй Казах иргэд хамгийн өндөр настандаа золгодог уламжлалын дагуу Х.Заманбек гуайнд цуглан, хүндэтгэл үзүүлж, урин цагтай золгосны баяраа тэмдэглэж байна.
Аймаг, орон нутгийн удирдлагууд мөн үндэсний түүхэн баярын энэ өдөр нь Казах иргэддээ хүндэтгэл үзүүлдэг уламжлалын дагуу аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн эдүгээ 60 насыг хүрсэн Х.Заманбек гуайнд зочлон, амар мэндийг нь айлтган золгов.
Казахууд гараа дэлгэн алдалж барин, өөр хоорондоо золгодог уламжлалтай ажээ.
Энэ өдөр айл бүр хоол унд элбэг дэлбэг бэлтгэж, бие биедээ зочлон, дуулж хуурддаг талаар Заманбек гуай хуучиллаа. Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас үнэлсний илэрхийлэл, шинэхэн Алтан гадас одон энгэрт нь гялалзан байгаа нь тодхон.
Өдгөө Дорнод аймагт 100 гаруй Казах иргэд аж төрөн амьдарч байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дэх хуралдаан дээр Наурызыг Олон улсын баяр болгон баталжээ. ЮНЕСКО /нэгдсэн үндэсний байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, урлагийн байгууллага/ өнгөрөгч оны есдүгээр сарын 30-нд Наурыз баярыг Дэлхийн халдашгүй соёлын өвд бүртгэжээ.
IMG_0057
IMG_0068
IMG_0067

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *