Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав

IMG_0045

Өвөлжилт хүндэрсэн сумдын хүүхдүүдэд боловсролын дэмжлэг үзүүлэх, сургуульд түшиглэн гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхийг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлэх  харилцан ойлголцлын санамж бичигт Японы хүүхдийн ивээх сан, Дорнод аймгийн удирдлагууд гарын үсэг зураг ёслолын ажиллагаа боллоо.

IMG_0037

Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Онцгой байдлын газрын дарга Н.Гантөмөр, Боловсрол, соёл урлагийн газрын дарга О.Байгалмаа, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга А.Нансалмаа, Японы Хүүхдийг ивээх сангийн Дорнод салбарын төлөөлөгч Байгалмаа нар оролцлоо. Тус төсөл нь зудын улмаас малчдын хүүхдэд учирсан сөрөг нөлөөг боловсролоор дамжуулан бууруулах;  аюулгүй, хүүхдэд ээлтэй орчинд  боловсролыг тасалдуулахгүй эзэмшүүлэх, сургуулийн гамшгийн эрсдэлийг бууруулах цаашдын чадавхийг хөгжүүлэх зорилготой юм.

IMG_0028Улсын хэмжээнд Архангай, Завхан, Дорнод, Баян-Өлгий аймгийн нийт 26 сумд, 4 баг; нийт 31 сургууль хамрагдаж байгаа бөгөөд манай аймгийн Сэргэлэн, Цагаан-Овоо, Дашбалбар, Баян-Уул, Баяндун, Гурванзагал, Хөлөнбуйр зэрэг 7 суманд  2017 оны 03-р сарын 01-ээс 2018 оны 02-р сарын 28-ныг хүртэлх хугацаанд хэрэгжинэ. Төсөл хэрэгжсэнээр хүүхэд аюулгүй ээлтэй орчинд тасралтгүй суралцах нөхцөлийг хангахад дэмжлэг үзүүлэх, сургуульд түшиглэн гамшгийн эрсдэлийг бууруулах юм.

 

 

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *