Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны аймгийн ажлын хэсэг хуралдав

IMG_0005

Орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны бэлтгэл хангуулах аймгийн ажлын хэсэг хуралдлаа. Хуралдаанд аймгийн Төсөл хөтөлбөрүүдийн удирдагч, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал болон холбогдох байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

Судалгааны зорилго нь Монгол Улсын бүх иргэний амьжиргааны түвшний үзүүлэлтүүдийг багтаасан цахим мэдээллийн сан бүрдүүлэх, төр, засгаас иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээнд хамруулах өрх, иргэнийг оновчтой сонгох, ядуурлыг бууруулах болон өрхийн амьжиргааг дээшлүүлэх ажил төлөвлөх, хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Өрхийн мэдээллийн нэгдсэн санг шинэчлэх  ажил 3 жил тутам шинэ аргачлалаар явагддаг хуулийн заалттай байдаг бөгөөд өрхийн амьжиргааний түвшинг тодорхойлох судалгааны ажил 2017 оны 03-р сарын 31-ны өдөр улс орон даяар 10 хоногийн турш явагдах юм.

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *