IMG_0057

Төрийн дээд шагнал одон медаль гардуулах ёслолын ажиллагаа боллоо

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа аймгийн Засаг даргын Тамгын газрын Хурлын зааланд 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагт боллоо. Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан аймаг орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар зарлигаар Төрийн дээд шагнал одон медалаар шагнасныг гардуулав.

IMG_0009

IMG_0004

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, аймгийн ЗДТГ-ын хэлтэс, тасгийн дарга, удирдлагууд оролцлоо.

МОНГОЛ УЛСЫН

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр        Дугаар 48       Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын төрийн одон,

медалиар шагнах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

 

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан төр захиргаа, эрүүл мэнд, боловсрол, соёл, барилга, худалдаа үйлчилгээ, мал аж ахуй, газар тариалан болон бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын төрийн дэд шагнал одон, медалиар шагнасугай.

 

 “Алтан гадас одон”-оор

Банзрагч Түмэнжаргал                 -Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн

өндөр настан

Гарьд Чулуунбаатар                      -Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар

багийн өндөр настан

Хуанган Заманбек                          -Дорнод аймгийн Сарнайт ХХК-ийн захирал

“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар

Дорж Адъяа                                    – Дорнод аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газрын ахмад ажилтан

Лхасүрэн Амаржаргал                  – Аймгийн төв номын сангийн номын санч

Цэрэндорж Батцэнгэл                  Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ахлах химич шинжээч

Равсал Баярмаа                            -Хэрлэн сумын 14 дүгээр цэцэрлэгийн багш

Уртнасан Гансүх                            -Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш

Рааш Гомбо                                    – Дорнод аймгийн Баянтүмэн сумын Эрүүл мэнд төвийн ахмад ажилтан

Цэрэндорж Дамдимаа                  -Дорнод аймгийн ЦОДММ ХХК-ийн захирал

Бат-Очир Загдаа     – Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын ахмад ажилтан

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн одон медалиар шагнуулсан иргэдэд хандаж аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн одон медалиар шагнуулсан аймаг орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан та бүхэндээ цаашдын ажил үйлсдээ улам их амжилт гаргахыг хүсэхийн ялдамд та бүхэнд эрүүл энх, ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

IMG_0015 IMG_0022 IMG_0043 IMG_0049

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *