Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчний 96 жилийн ойн баярын хурал боллоо

IMG_0021

Монгол улсад шинэ зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 96 жил, Монгол цэргийн өдөрт зориулсан баярын хурал болж өндөрлөлөө. Хуралд аймгийн төр захиргааны удирдлагууд болоод Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд албан хаагчид, Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан, Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн  оролцов.

IMG_0015 IMG_0020

Баярын хурлыг нээж аймгийн аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Өсөхбаяр нар  үг хэллээ. Мөн энэ үеэр Монгол улсын аюулгүй байдлыг батлан хамгаалах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, иргэдийн амар тайван амьдралын баталгааг хангах хүндэт үүргээ нэр төртэй биелүүлсэн зарим хүмүүсийг шагнав.

IMG_0024 IMG_0032 IMG_0033

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:

Цэргийн гавьяаны улаан тугийн одон – Дорнод аймгийн ШШГА-ны ахмад ажилтан Зундуйн Жамъяанжамц

Цэргийн гаьяаны одон: – Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн Дандар Баатарсүх

327-р ангийн ахмад ажилтан Дамдинсүрэн Жамъяанжамц

Цагдаагийн газрын олон нийтийн  Батсүх Лхагважав

Цагдаагийн газрын ахмад ажилтан Чулууны Уранчимэг

Онцгой байдлын газрын орлогч дарга Гонгордоржийн Нармандах

Алтан гадас одонгоор: – Цагдаагийн газрын дарга Лхамжавын Ариунбат

Цэргийн хүндэт медалиар: – Хилийн 0132 дугаар ангийн ахмад ажилтан Жигмэддоржийн Гэрэлхүү

Цагдаагийн газрын харуулын цагдаа Цэрэн Дашзав

ШШГА-ны ээлжийн дарга Борчулууны Наранбаатар

IMG_0038 IMG_0044 IMG_0042 IMG_0048

Зэвсэгт хүчний түүхт 96 жилийн ой, Монгол өдрийг тохиолдуулан аймгийн ЗДТГ болоод Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд хамтран энэ сарын 13-17-ныг хүртэлх хугацаанд  төлөвлөгөөт ажлуудыг зохион явуулсан.

Баярын хурлын үйл ажиллагаанд Монгол цэргийн өдөрт зориулсан арга хэмжээний нэгдсэн хурал хийж тэмцээн уралдаанд амжилттай оролцсон баг тамирчдадаа шагнал гардуулж, хүндэтгэлийн концерт тоглолоо.

IMG_0226

IMG_0261 IMG_0265

Хүндэтгэлийн тоглолтын дараа Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, Тусгаар тогтнолын талбайд Чойбалсан цэргийн хүрээний оройн нэгдсэн тооллого явуулснаар Монгол цэргийн баярын үйл ажиллагаа өндөрлөв.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *