Аймгийн Засаг даргын 2017 оны А/62 дугаар захирамжаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд удирдан зохион байгуулах аймгийн зөвлөл шинэчлэн байгуулагдан, зөвлөлийн даргаар аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл ажиллаж байна.
Өчигдөр хуралдсан тус зөвлөлийн хурлаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах аймгийн дэд хөтөлбөр”-ийн төсөлтэй танилцан, дараагийн хурлаар хэлэлцэхээр шийдвэрлэв.
Мөн жил бүрийн 4 дүгээр сард зохион байгуулдаг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг хэрхэн олон нийтэд хүртээмжтэй, үр дүнтэй зохион явуулах талаар хэлэлцэн, гишүүдийн саналыг тусгаж, төлөвлөгөө гарган ажиллахыг Зөвлөлийн дарга Ш.Ёл чиглэл болгов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *