Дорнод аймгийн Татварын хэлтсийн ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Татварын хэлтсийн хурлын танхимд зохион байгуулагдлаа. Төсвийн орлогыг бүрдүүлэх, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт  тавьж, сургалт сурталчилгаа зохион байгуулах үүрэг бүхий Татварын хэлтсийн ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Болормаа аймгийн төв, сумдын татварын улсын байцаагч нар оролцлоо.

IMG_0008Зєвлєгєєний vндсэн илтгэлийг аймгийн  Татварын хэлтсийн дарга С.Бямбарагчаа “2016 оны ажлын үр дүн, 2017 оны зорилт” сэдвээр тавьлаа. Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн зөвлөгөөнд оролцож байгаа татварын улсын байцаагч нарт мэндчилгээ дэвшүүлж, цаашид татвар төлөгч ард иргэдийг соён гэгээрүүлэх ажилд түлхүү анхаарч ажиллахыг хэллээ.

Зөвлөгөөний үеэр Цагаан-Овоо сумын Татварын улсын байцаагч Д.Ариунзул, Баян-Уул сумын Татварын улсын байцаагч Х.Болормаа нар Аймгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнууллаа.

IMG_0013

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *