Халхгол суманд 2017 оны 3 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргалаар ахлуулсан явуулын баг  ажиллалаа.

БОЭТ-ийн төрөлжсөн мэргэжлийн эмч нар зорилтот бүлгийн 42 өрхийн 74 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлжээ.

17352506_137885946736719_1066467616815329896_n

Мөн сумын төвд Цогтсүмбэр, Ташгай багийн 50 хүүхэд хүүхдийн эмчид, доторт 89 иргэн, эмэгтэйчүүдэд 108 иргэн, шүдний эмчид 208 иргэн үзүүлсэн байна. Үүнээс ломбо 138, давтан 26 хүүхэд, зүслэг 1, Чулуу 1, аргинат буюу шүдний түрхлэг 105 иргэнд тавьсан, нийт 47 иргэн бүрэн эрүүлжсэн байна.

Мөн Ялалт багийн 179 иргэн эрүүл мэндийн үзлэгт хамрагдсанаас хүүхдэд 85, доторт 44, шүдэнд 50 иргэн тус тус үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ.
Тус сумын нийт 708 иргэн эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдсан байна.

17309392_137886876736626_6817240329551079945_n

Аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн н.Бат-Эрдэнэ, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч О.Төвшин нар сумын иргэдэд хөдөлмөр, халамж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын чиглэлээр шинээр батлагдан гарсан хууль эрхзүйн болон тогтоол шийдвэрүүдийн талаар мэдээлэл өглөө.

Аймгийн Засаг даргын захирамжаар зохион байгуулагдсан явуулын багийн үйлчилгээ нь цаг үеээ олсон, алслагдсан сумын иргэд, малчдын талархлыг хүлээсэн сайхан ажил болсонд сумын иргэд талархал илэрхийлэв.

17352506_137885946736719_1066467616815329896_n

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *