Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчний 96 жилийн ойг тохиолдуулан Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын, цэргийн штабаас Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын  дунд “Хэн сайн буудах вэ?” гурван төрөлт буудлагын тэмцээнийг зэвсэгт хүчний 327-р ангийн буудлагын талбайд 2017 оны 03 дугаар сарын 14-ны өдөр зохион байгууллаа.

IMG_0186

Жил бүрийн энэхүү өдрүүдэд зохион байгууллагддаг уламжлал болсон тэмцээнд нийт 12 байгууллагын баг тамирчид, 9 мм-ийн Гар буу, Мэргэн буудагчийн винтов СВД, Автомат АКМ гэсэн гурван төрлөөр оролцож цэц мэргэнээ сорьсон юм.

IMG_0178

Тэмцээний нэгдсэн дүнгээр тэргүүн байранд Хилийн цэргийн 0132 дугаар анги, хоёрдугаар байранд Онцгой байдлын газар, гуравдугаар байранд Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн баг тамирчид байр эзлэв. Шалгарсан баг тамирчид болон нийт баг хамт олонд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нийт баг хамт олонд баяр хүргэн, талархал илэрхийллээ.

IMG_0067 IMG_0109 IMG_0165

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *