“Улыбка” чуулгын багш, сурагчидтай уулзав

IMG_0241

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн өнөөдөр Чулуунхороот сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Л.Мөнхцэцэг болон Орос найрал дууны “Улыбка” чуулгын хүүхдүүдийг хүлээн авч уулзлаа.
РЦНКА, Хилийн чанад дахь орос хэлний боловсролын “Русский фонд” төв, Плехановын нэрэмжит эдийн засгийн их сургуулиас хамтран зохион байгуулж буй Олон улсын эрдэм шинжилгээний хуралд тус чуулгын хамт олон урилгаар оролцож, хүүхдүүдийн авьяас чадварыг хэрхэн хөгжүүлсэн талаар илтгэл тавихын зэрэгцээ орос найрал дууны тоглолт үзүүлэх юм. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд 17 их дээд сургууль, 3 орос сургууль оролцож байгаа бөгөөд Монгол улсын ердийн сургалттай ЕБС-иудаас зөвхөн манай аймгийн Чулуунхороот сумын сургуулийн багшийн илтгэл хэлэлцэгдэх ажээ.
IMG_0228 - Copy
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн тус чуулгын хамт олонд амжилт хүсэж, цаашдын уран бүтээл, хичээл зүтгэлийг нь дэмжин ажиллахаа илэрхийлэв. Олон улсын Эрдэм шинжилгээний хуралд “Улыбка” чуулга 40 сурагч 5 багшийн бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд өнөөдөр Улаанбаатар хотыг зорих юм. Тус хамт олон “Бид Дорнодын хүүхдүүд” найрал дууны уралдаанд сүүлийн 2 жилд тэргүүлсэн, “Найрамдал” зусланд урилгаар амарч тайлан тоглолт хийсэн, БСШЯ-ны дэмжлэгтэйгээр МҮОНТВ-ээр бүрэн хэмжээний тоглолтоо нэвтрүүлсэн зэргээс гадна ОХУ-ын Чита хотод Ялалтын баярын хүндэтгэлийн арга хэмжээ, “Сэлэнгэ-2014” Олон улсын хээрийн сургуулилтад тус тус тайлан тоглолт, уран бүтээлээ толилуулж байсан билээ.

IMG_0236
IMG_0244

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *